Оросын хэвлэлүүд: Монгол Улс Орос руу мах нийлүүлнэ гэж найдаж байна

2022-06-15

Энэ долоо хоногт Москвад Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэлээ.

Орос-Монголын хамтарсан үйл ажиллагаанд зориулсан арга хэмжээний үеэр Россельхознадзорын төлөөлөгчид Монголын төлөөлөгчдөд баяр хүргэж, Монголын компаниудын мах, махан бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаа гаа мэдэгдэв.

Талууд Орос-Монголын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны чадавхийг нэмэгдүүлэх талаар санал солилцов гэж Россельхознадзорын цахим хуудсанд мэдээлжээ.

Монголын интернэт мэдээний уншигчид:

 Орост махаа, Хятадад нүүрсээ зарах ёстой, бизнест боломж гарах үед тэгвэл бид хоёр том хөрштэй болно. Сайхан наймаалцъя.Орос бүх махаа манайхаас авах боломжтой.Энэ хэцүү үед бид азтай.

 Шинэ Зеланд Орос руу хонины мах экспортлохыг хориглов

 Орос улс жилд 10 сая тонн мах хэрэглэж, бусад улс руу 580 мянган тонн мах экспортолж, 250 мянган тонн мах импортолж байгаа тул бид дор хаяж 50 мянган тонн мах нийлүүлэх ёстой. Энэ нь 250 гаруй мянган толгой үхэр гэсэн үг.

 Орост хүнсний хангамжийн хувьд махнаас бусад бүх зүйл эмх цэгцтэй байдаг. Махны хомсдолтой байгаа учраас энэ боломжийг аж ахуйн нэгжүүд ашиглах нь маш чухал.

 Энэ бол маш зөв шийдвэр. Одоо махаа хойшоо, нүүрсээ урагшаа гаргах хэрэгтэй. Улс төрөөс хол байх хэрэгтэй. Тэгэхгүй бол их гүрнүүдийн хөлд чирэгдэнэ. Хаана худалдаа хийх боломж байна, бараагаа өг, эцсийн дүндээ Монгол л хожно.

 Урт хугацааны гэрээ байгуулах хэрэгтэй.Хоригийг цуцлах асуудал гол асуудал биш – гаалийн тарифыг бууруулах гол асуудал гэжээ хэмээн бичиж байна.

/Тус мэдээнд дээрх зургийг дагалдуулжээ/.

Холбоотой мэдээ