Халдваргүй ганц аймаг болох Говь-Алтай аймаг гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ

2021-04-15

Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтай болоод байна.

Тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт COVID-19-ийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Онцгой комисс нь гаргалаа. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ