
Х.Баттлуга даргатай АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын хувьд одооноос 2024 онд нэр дэвшигчдээ тодруулах ажлаа эхлүүлж байна гэлээ.
“Анхан, дунд шатны нийт гишүүдээсээ 2024 оны сонгуульд нэр дэвших хэрэгтэй гэсэ хүмүүсээ санал асуулгын хуудсаар дамжуулан асууна.
Ингэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших хэрэгтэй гэсэн 10 хүний нэрсийг ирүүлэх юм байна.
Дээд шүүхийн сайтад тавигдсан хамгийн сүүлийн шийдвэрийг харуулбал С.Эрдэнийг АН-ын даргаас хассан байгаа. С.Эрдэнийн хийж буй үйлдэл нь залилан мэхлэх шинж чанартай, үүний ард МАН байгаа. Ардчилсан нам даргаа тодруулчихсан, одоо үүнийг бүртгүүлэх л үлдсэн.
Үүнийг нөгөө талтайгаа ярилцъя, дахиж хэрэлдэхгүй гэж байгаа. Цэнхэр үст Цэрэн хүртэл АН-ын хэрүүлээс залхаж байна гэж байна. Цаашид АН-ын хэрүүлтэй холбоотой асуудлыг АН-ын мэдээллийн цаг дээр ярьж байхгүй” гэлээ.