“Манайхыг вакцины илүүдэлтэй гэж ойлгоод, хандивлагч улсууд өөр улсад вакцинаа өгсөн гэх мэдээлэл байна”

2021-04-15

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр оролцож, вакцинжуулалтын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газрын тэргүүний байр суурь гэдэг ямар нэгэн хувь хүний мэдэгдэл биш. Манайх тэндээс тэдэн сая тун вакцин авна гэдэг мэдээллээ баталгаажуулсны дараа хариуцлагатайгаар мэдэгдэл хийх хэрэгтэй. Тэр мэдэгдлийг дэлхий даяар харж байгаа.

Тэр мэдэгдлүүдийн улмаас манайд вакцин өгөх гэж байгаа улсууд нь манай улсыг вакцины илүүдэлтэй юм байна гэж ойлгоод өөр тийш нь вакцинаа өгсөн гэсэн мэдээлэл байна.

Эргээд иргэдийнхээ хоёр дахь тунг хийлгэж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ