
Тус сайтад цааш өгүүлэхдээ “Энэ оны 2 дугаар сард Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны засгийн газар төмөр замын хилийн гурван дамжин өнгөрөх цэгийн талаар тохиролцсон байна. Эдгээр замууд нь Хятад-Монгол улсыг холбоно. Нарийвчилж хэлбэл Монголын уул уурхайн гол бүс Өмнөговь аймагтай холбогдох юм. Үүнд:Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг энэ оны 10 дугаар сар барьж дуусгана. Ингэснээр ачаа тээврийн чадвар 1500 тн-оор нэмэгдэнэ. Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтийн чадвар 3000 тн-оор нэмэгдэх болно” гэжээ. Цааш нь тэмдэглэхдээ “Зүүнбаян-Ханги-Мандалын 226 км төмөр замаар Хятад Монголын Мандал боомтыг холбоно. Төслийг энэ оны 3 дугаар сард эхэлсэн юм. Уг төмөр замаар жилд 20 сая тн экспорт хийх төлөвлөгөө бий. Түүнчлэн Монгол улс дэд бүтцээ сайжруулах талаар 2009 оноос хойш маш их амжилт олсон. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа солонгоруулахад энэ бүтээн байгуулалтууд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Стандарт Порын үнэлгээгээр бол Монгол улс Хятадын коксжих нүүрс, зэсийн баяжмалын гол нийлүүлэгч болж, худалдааны дийлэнхийг авто замаар хийж байна” гэжээ.
Сайтад цааш нь “Цар тахлын нөлөөгөөр 2021 оноос Монгол-Хятадын боомтын тээвэр ложистик ноцтой хүндрэл үүссэн. Хүндрэлийг шийдэхэд төмөр зам хамгийн сайн сонголт болжээ. Иймд хоёр орон цаашид 2025-2028 оны хооронд экспортоо 14-17 тэрбум ам долларт хүргэж, 2029 он гэхэд 20 тэрбум ам долларт хүргэх зорилт тавиад байна. Үүний зэрэгцээ 355 сая ам долларын хөрөнгө оруулсан Хятад Оросын хил дамнасан төмөр зам удахгүй 8 дугаар сард ашиглалтад орно. Энэ нь харин Монгол улсын нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тим байлаа ч Монголын төмөр замын том төслүүд стратегийн ач холбогдолтой болохыг харуулж байна” гэжээ.