Жүжигчин Г.Амгаланбаатар: Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү

2022-06-13

Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болсон. Улмаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойг долдугаар сард тэмдэглэхээр болсон тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. 

Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөгийг тусгаж, тохижилт үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн. Гэтэл энэхүү мөнгө шилжиж орж ирээгүй талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар өөрийн цахим хуудсандаа бичжээ. Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар сонгогдсон юм.

Жүжигчин Г.Амгаланбаатар “Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй. Өнөөдөр зургаадугаар сарын 13 одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” гэжээ.

Amgalanbaatar Amgaa

❗❗❗Төр засгаас 100;101 жил гээд л сүржигнээд бх юм❗❗❗ Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү😓😓😓Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү!!!Өнөөдөр 6 сарын 13 одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй бна😲😲😲Ид шидтэн л биш бол амжихаа байлаа😭😭😭

Холбоотой мэдээ