Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцсон байна.
Мөн Хятадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ.
Хятадын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг, нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаад оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж буйгаа мэдэгдсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.