
ГХЯ-наас Эрээний хил, гаальтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд:
Зургаадугаар сарын 4-8-ны хооронд өдөрт 30-40 чингэлэг орж ирж байгаад, 9-нөөс хэвийн байдалдаа орж байна. Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд өдөрт дунджаар 75 чингэлэг орж байна. Эрээн-Хавган жимс, нарийн ногооны терминалаас ачилж хийж эхэлсэн. Эхний нарийн ногоотой 15 чингэлэг 11-ний өдөр орж ирсэн. Цаашдаа боомтын үйл ажиллагаа тогтворжих болов уу гэсэн найдлагатай байна.
Эрээн хотод 456 ковидын тохиолдол бүртгэгдсэнээс шинж тэмдэггүй 240 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өргөн хэрэглээний бараа ачсан чингэлэг орж ирээд Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн бүс нутаг дээр бууж байгаа, тэндээс иргэд бараагаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт рүү татаж авч байгаа. Зарим сэлгэж ачаад, чингэлгээ тэндээ үлдээж байгаа. Замын-Үүдийн чингэлэг тавих боломжтой талбайнууд чингэлгээр дүүрсэн байдалтай байна. Өнөөдрөөс эхлээд 50 хоосон чингэлгийг 0 цэгийн чингэлэг солилцох талбайд оруулахаар болж байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт 30 хоосон чингэлгийг 0 цэгт солилцож ажиллаж байсан. 50 хоосон чингэлэг ороод явахаар Замын-Үүдэд бөөгнөрсөн чингэлэг багасна.