Шинж тэмдэггүй өвчлөөд эдгэрсэн хүмүүс дархлаатай болсон эсэхээ тогтоолгох боломж бүрдэнэ гэв

2021-04-15

Коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн санаачилгаар хийж эхлэн, өнөөдөр албан ёсоор бүртгэж авахаар бэлтгэж байгаа тухай тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн жилийн тавдугаар сард ШУА, БШУЯ, ЭМЯ, ХӨСҮТ, Шинжлэх ухаан технологийн сан хамтраад энэ вирусийн эсрэг биет хүний цусны сийвэнд тогтож байгаа эсэхийг илрүүлэх ЕЛИЗА оношлуур бүтээх ажлыг эхлүүлсэн. Энэ оношлуурын сайн талууд гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад ЕЛИЗА оношлуурыг унших төнөг төхөөрөмж нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа. Мөн бусад төрлийн оношлуурыг бодвол хямд үнэтэй хийх зорилт тавьж ажилласан” гэсэн юм.

Энэхүү оношлуур нь хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглах боломжтой бөгөөд импортоор орж ирж буй төстэй оношлуурыг бүрэн орлохоос гадна хямд өртөгтэй аж.

Коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур нь.

  • Эдгэрэлтийн явц,
  • Вакцин хийлгэсний дараах дархлаа тогтоц,
  • Шинж тэмдэггүй өвчлөөд, эдгэсэн хүмүүсийг
  • Сүргийн дархлаа тогтож байгаа эсэхийг тогтоох, оношлох боломжтой юм.

Хэрэглээнд нэвтэрвэл хүн болгон өөрт ойр эмнэлгийн байгууллага дээрээ очоод оношоо тогтоолгох боломжтой болно гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр онцолсон юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ