
Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.
Үүнээс урьтаж өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдрөөр БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн дөрвөн ринсрэл /чандар/-ийг залж буй. Бурхан багшийг таалал төгссөний дараа түүний чандарыг найм хуваан байршуулсан байна.
Бурхан багш бодитоор залрах адил адис жинлавтай АРИУН ЧАНДАР ЭРДЭНИЙН РЕНСИЛ 1995 оноос хойш 2 дахь удаагаа ийнхүү Монголд заларч байна.
Бурхан багшийн чандар буюу ЭРДЭНИЙН РЕНСИЛ-ийг Энэтхэг улсаас залж байгаатай холбогдуулан Монголд байгаа Бурхан багшийн цахиур эрдэнийг залах ёслол эхэллээ.
Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой юм.