МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлгийн шийдвэрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сэдэв, чиглэл, үндэслэл зэргийг орон нутаг болон тойрогтоо хэрхэн ажиллах талаар мэдээлэл, чиглэл сонсох юм байна.
МАН болон бусад намууд хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь тодорхой болсон. Ингэхдээ эхлээд Ард нийтийн санал асуулга явуулж, Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж байгаа билээ.
Юутай ч эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа найман жил өөрчилж болохгүй гэсэн заалт байгаа.