Яамнаас өгсөн мэдээллээр энэ хэрэг өнгөрсөн онд гарсан. Гадаад харилцааны яам, Сөүл дэх ЭСЯ ажиллаж байгаа. Ар гэр нь Өмнөд Солонгосын шалгаж байгаа хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгч, хэрэг нээлгээд шалгалтын ажил үргэлжилж байна.
Монгол залуу амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ГХЯ, Консулын газар байнга холбоотой ажиллаж байгаа. Мөн хэрэг бүртгэлийн дагуу мөрдөн шалгах ажил тухайн улсад үргэлжилж байна.
Гэр бүлийн төлөөлөлтэй нь ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан хамт байгаа бөгөөд мэдүүлэг өгөх, цагдаагийн байгууллагад очиход нь байнга байлцаж байгаа. ГХЯ, ЭСЯ бүгд мэдээлэлтэй, өргөдөл гомдлыг уламжлан ажиллаж байна.
Тухайн нас барсан хүний ар гэрийнхэн яаманд ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Зөрүү, ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна. ГХЯ тухайн хүний чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн. Мөн гэрийнхнийг нь БНСУ-руу явахад дэмжлэг үзүүлсэн байгаа. Нас барсан шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар тогтоох хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.