
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Богдхан амралтын газрын шавар гэрүүдийг буулгах болсонтой болон иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр нийтийн өмчийн зарим байршлыг чөлөөлөн, тохижуулах ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
Ууланд алхаж буй хүмүүс гэмтэх, гал гарах үед цагдаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ очиж ажиллах боломжийг шавар гэрүүд хаасан байсан. Мөн ногоон байгууламжийг хамгаалахад саад болж байсан.
Бага насны хүүхдүүдийг цуглуулж, буруу зүйл хийгддэг газар болчихсон байсан. Зайсангийн амны ганц орц гарцыг нь хаасан зөрчлийг арилгасан төдий.
Энигма компани удаа дараа хууль тогтоомж зөрчиж байна. БГД-ийн 1-р хороонд 4 барилгын ажлыг зөвшөөрөлгүй хийсэн. Монгол Улсын хуулийг зөрчиж сурсан байна. Танил тал, улс төрчдөөр яриулж, шүүхэд нөлөөлж, Монголын хуулийг дэвсэлж сурсан байна. Газрын мафийнхантай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Хотын удирдлага энэ газрыг чөлөөлөөд хүүхэд, эхчүүд, ахмадууддаа зориулаад иж бүрэн тохижуулна.
Дахин нийслэл хуулийг давдаг, хуулийн зөрчлийг гаргуулахгүй. Няцахгүй, ухрахгүй. 2004 оноос нийслэлийн газрыг зарсан Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ. Гар хөл болсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна.