Эрээн хотоос Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийгдэж эхэлжээ

БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлсэн.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, Хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр ложистикийн бүсэд байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлжээ.

Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn