ЭМЯ: Дараах 9 шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай хандана уу

2021-04-14
Дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэлэмчид яаралтай хандахыг ЭМЯ-наас зөвлөлөө.
– Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах;
– Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;
– Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);
– Ядарч сульдах;
– Олон удаа бөөлжих, суулгах;
– Тайван үед амьсгаадах, цээж давчдах;
– Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;
– Унтаарах;
– Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа эрүүл мэндийн төвдөө хандана уу.
Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн бол яах вэ?
– Харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хандан тухайн дүүргийн шинжилгээ авах багт шинжилгээг өгнө.
Мөн 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн шуурхай штабын утаснуудыг хадгалаад аваарай.
Мэдээллийн нэгдсэн лавлах: 119
Эх сурвалж:ЭМЯ
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ