“Достарлимаб” гэх эм хорт хавдрыг бүрэн устгадаг болох нь туршилтаар батлагджээ

АНУ-д хийгдсэн туршилтаар “Достарлимаб” хэмээх эмийн бэлдмэлийн туршилтад хамрагдсан өвчтөнүүдийн хорт хавдар бүрэн эдгэжээ.
“Достарлимаб” хэмээх энэхүү эм нь Жемперли гэдэг брэнд нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм. Харин энэ удаагийн судалгаагаар тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хэрхэн ажиллахыг хүний биед туршжээ. Туршилтыг Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид гүйцэтгэсэн байна.
Туршилтын талаарх товч мэдээллийг хүргэж байна:
  1. АНУ-ын Манхаттан хотын Memorial Sloan Kettering хавдар судлалын төвд хавдартайгаа тэмцэж байсан 18 өвчтөнийг туршилтанд оролцуулжээ.
  2. Өвчтөнүүдийн хувьд шулуун гэдэсний хорт хавдар нь архаг шатандаа орсон байсан боловч бусад эд эрхтэн рүүгээ үсэрхийлээгүй байсан байна.
  3. Достарлимаб эмийг зургаан сарын хугацаанд өвчтөнүүдэд гурван долоо хоног тутамд тодорхой дозоор өгсөн байна.
  4. Зургаан сарын дараа туршилтад хамрагдсан 12 өвчтөнд бүгдэд нь хорт хавдрын шинж тэмдэг байхгүй болсон бөгөөд хавдрыг илрүүлэх хамгийн сайн шинжилгээний аргууд болох MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси хийсэн боловч алинд ч хавдар илрээгүй ажээ.
  5. Нью-Йорк таймсд мэдээлснээр нэг доз нь 11 мянган ам.долларын үнэтэй аж.
  6. Тус эм нь хавдрын эсийг ил гаргаснаар дархлааны систем хавдрын эсүүдийг оношилж, устгах боломжийг олгодог.
  7. Туршилтын дараа өвчтөнүүд химийн болон цацрагийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй болжээ.

Эх сурвалж: https://www.ndtv.com/science/10-points-on-dostarlimab-the-drug-that-cured-cancer-during-trials-3049609

https://www.nejm.org/doi/10.1056/NEJMoa2201445?fbclid=IwAR3Engv9IESzaroIbN-Q1qYmifldKIQksbNka6wHsNVeThtW_prLeqAKggQ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn