Нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор гаалийнхнаас бэлэн мөнгө, валют хураажээ

Хятад руу нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэж шалгаж эхэлжээ. Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газар хамтран энэхүү шалгалтыг эхлүүлсэн байна.

Энэ асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Эрүүгийн цагдаагийн алба өчигдөр/2022.06.09/ нүүрс тээвэрлэлттэй холбоотой хэд хэдэн газар нэгжлэг зохион байгуулж гадаад валют, бэлэн мөнгө хурааж авсан. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn