НҮБ-ын дэлхийн аз жаргалын индексээр Азийн орнууд тэр дунд Монгол хоцорч явна

2022-06-10

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээний тайлан Азийн орнууд 2022 онд дэлхийн нийт аз жаргалаас хоцорч байгааг харуулжээ.

Тус индекст 146 орныг оролцуулсан байна. Баруун Азийн орнуудаас Израиль хамгийн аз жаргалтай (9-р байр), хамгийн харамсалтай нь Афганистан (146-р байр)-т оржээ. Зүүн Азийн орнуудаас Тайвань хамгийн аз жаргалтай улсаар тодорсон (26-р байр). Зүүн өмнөд Азид – Сингапур (27-р байр), Өмнөд Азид – Балба (84-р байр).

Финланд улс тав дахь жилдээ дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. АНУ 16-р байрт орж, Канадаас нэг байр, Их Британи нэг шатаар урагшиллаа. Орос улс жагсаалтын 80-р байр, Беларусь 65-р байрыг эзэлжээ.

Манай улсын тухайд жагсаалтын 68-д 5761 оноогоор оржээ. Аз жаргалтай Улаанбаатар гэх мэтээр манай дарга нар байнга ярьдаг ч үнэндээ хэлснээсээ эсрэг зүйлсийг хийдгийг нь энэ жагсаалт батална.

Холбоотой мэдээ