Зеленский Путин, Песков, Мишустин нар болон 236 их сургуулийн эсрэг хориг арга хэмжээ авлаа

2022-06-10

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын албан тушаалтнуудын эсрэг хувийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нар хориг арга хэмжээнд өртсөн байна.

Украины тэргүүний зарлигт мөн Шадар сайд Андрей Белоусов, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев нарын нэр багтжээ.

Мөн Украины хязгаарлалт Шадар сайд, Засгийн газрын аппаратын дарга Дмитрий Григоренко, Шадар сайд Марат Хуснуллин нарт ч хүрчээ.

Үүнээс гадна Зеленский Москвагийн Улсын Их Сургууль, Москвагийн Улсын Техникийн Их Сургууль, Москвагийн Физик Технологийн Дээд Сургууль, Санкт-Петербургийн Их Сургууль зэрэг Оросын 236 их сургуулийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ