“Синофармын вакцин хийлгэсэн хоёр, Pfizer-ийн вакцин хийлгэсэн нэг иргэн нас барсан”

2021-04-14

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

Вакцины эхний тунг хийлгэсэн дараа коронавирус туссан иргэдийн тоо 2304 болсон. Энэ нийт вакцины эхний тунгаа хийлгэсэн 617 мянган хүний 0.37 хувийг эзэлж байна.

Вакцин хийлгэсэн хүмүүс эхний тунгаа хийлгэснээс хойшхи 21 хоног дотор халдвар авч байна.

Вакцин хийлгэсний дараа халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг эрүүл мэндийн байгууллагууд сануулж байгаа. Өөрөө хөнгөн өвчилж болох ч бусдад халдвар тараах эрсдэлтэй.

Нас барсан гурван иргэн вакцин хийлгэсэн байсан. Хоёр нь Синофарм, нэг нь Pfizer вакцин хийлгэсэн. Вакцин хийлгээд 10 хоногийн дотор нас баралтууд гарсан.

Дээр дурьдсан нас барсан иргэд яг вакцин хийлгэснээс болж нас бараагүй, архаг хууч өвчнөөсөө болж нас барсан гэх дүгнэлтүүд гарсан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ