ЦЕГ:Төрийн албан хаагчид өглөө 08:30 гэхэд ажилдаа очиж, 17:30-аас хойш хөдөлгөөнд оролцоно

2021-04-13

Цагдаагийн Ерөнхий газраас хөл хорионы дэглэмийг сахиулахтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссосс төрийн байгууллагын ажилтнуудад өглөөний 08:30 гэхэд ажилдаа очсон байх чиглэлийг өгчээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Энхбат:

Төрийн байгууллагын албан хаагчид өглөө 08:30 гэхэд ажилдаа очиж, орой 17:30 минутаас хойш хөдөлгөөнд оролцоно, ямар нэгэн байдлаар өдөр хөдөлгөөнд оролцохгүй, дэмий сэлгүүцэхгүй.

Мөн иргэд ойролцоох дэлгүүрээс хүнс авах, түлш авах, эмийн сан ороход явганаар хөдөлгөөнд оролцож болно. Харин дүүрэг дамжин явганаар хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг ЦЕГ-аас онцоллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ