Зорилгогүй хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцохыг анхааруулав

2021-04-13

Цагдаагийн Ерөнхий газраас хөл хориог сахиулахтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Төрийн байгууллагын ажилтнууд өглөөний 08:30 гэхэд ажилдаа очсон байх чиглэлийг өгчээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Энхбат:

Төрийн байгууллагын албан хаагчид өглөө 08:30 гэхэд ажилдаа очиж, орой 17:30 минутаас хойш хөдөлгөөнд оролцоно, ямар нэгэн байдлаар өдөр хөдөлгөөнд оролцохгүй, дэмий сэлгүүцэхгүй.

Зорилгогүй хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд хариулага тооцно.

Ар гэрийнхэн, хэн нэгнийг машиндаа суулгаад явж байвал мөн хариуцлага тооцно.

ААН, байгууллагын удирдлагууд тухайн байгууллагад ажилладаггүй хүмүүст ажилладаг гэсэн тодорхойлолт, үнэмлэх үзүүлж байгаа зөрчлүүд илэрсэн.

Ийнхүү хуурамч бичиг баримт үйлдсэнээр Эрүүгийн хуулийн 23.2.1 заалтаар хариуцлага тооцохыг анхааруулав.

Хуулийн заалт:

5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гамшгаас   хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ