Улсын баяр наадмаар Их хурд болон бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах товыг зарлалаа

Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан байна. Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдааныг долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт хийхээр шийдвэрлэжээ.

Мөн зуны бүсийн хурдан морины уралдааныг тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах юм байна. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.

Бүсийн хурдан морины уралдааны хуваарь:

  1. Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт
  2. Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт
  3. Хангайн бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймагт
  4. Говийн бүсийн хурдан морины уралдаан Дундговь аймагт
  5. Зүүн бүсийн хурдан морины уралдаан Сүхбаатар аймагт болно.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ.

Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна. Улсын их баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэх шийдвэр гарсныг Шадар сайд мэдэгдсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn