
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ инфляцийг хяналтанд авсан, өнөөгийн хүндрэлийг даван туулахын тулд эдийн засгийн салбарынханд туслахыг миний бие Оросын засгийн газарт үүрэг болгосон юм” гэж мэдэгджээ.
Путин “Тавдугаар сард ОХУ-ын ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн, гэвч хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл байсаар байгаа, Оросын ард түмний орлогыг цаашид нэмэгдүүлэхийг миний бие холбогдох газруудад үүрэг болгосон” гэжээ.
Мөн тэрбээр “Оросын гадаад валютын зах зээлийн байдал тогтвортой байна” гэжээ.