Н.Наранбаатар: Монгол бахархал төрүүлсэн наадмыг минималист байдлаар толилуулна

2022-06-08

Соёлын яамнаас аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын ажилтнуудыг оролцуулсан “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” хэлэлцүүлгийг өнөөдөр/2022.06.08/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Үндэсний их баяр наадмыг дөрөв дэх жилдээ найруулахаар сонгогдсон Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар орон нутгийн соёлын салбарынханд  энэ жилийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээний онцлогоос танилцууллаа.

Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор, минималист хэлбэрээр найруулахаар төлөвлөжээ. Хэдийгээр хэмнэлтийн нөхцөлд минималист найруулахаар төлөвлөсөн ч  нийт монголчуудад оюуны вакцин болж чадна гэж тэрбээр онцолсон юм.

Түүний илтгэлийн зарим хэсгээс хүргэе.

Үндэстний бахархал бол бидний хөтөч. Үндэсний бахархлыг  сэтгэл дүүрэлт гэж уран бүтээлчийн хувьд би хэлнэ. Энэ сэтгэл дүүргэлтийг үндэсний баяр наадмаар хийх ёстой. Энэ бол оюун санааны вакцин. 365 хоногийн гурван хоногт нь энэ вакциныг монголчууддаа “тарих” ёстой.

Энэ жилийн наадам “Монгол бахархал” нэрийн дор явна. Бахархах зүйлгүй ард түмэн мөхдөг. Нүдэнд харагддаггүй, гарт баригдаггүй  хамгийн хүчтэй бөгөөд хэврэг эрхтэн бол сэтгэл.

Монгол хүн болж төрнө гэдэг нь гайхамшиг гэдгийг наадмын нээлт, хаалт дээр харуулна. Зүгээр нэг дуу дуулаад, бүжиг бүжиглэх нь чухал биш. Хэлбэр биш агуулгыг чухалчилна.

Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй гэсэн түлхүүр үг дор наадмын бүтэц тогтоно.

Эдийн засгийн хүнд үед бид тансаглаж болохгүй. Агууламж өндөртэй, сэтгэл дүүргэлтийг чухалчилсан наадмыг ард түмэндээ толилуулна, минималист байдлаар хийнэ.

Маш энгийнээр, хялбар, оюун ухааны товч илэрхийлэл бүхий наадмын нээлт, хаалт байх болно.

Наадмын хөтлөгч нарынхаа үгэн дээр ч ажиллана. Монголчууд сүүлийн үед гурван мянган гаруй үгээр л харилцаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс хөтлөгчийн үгнээс авахуулаад холбоос, тайлбар үгсээ монгол үгийн сангийн яруу төгөлдөр үгсээр баяжуулах болно.

1992 оны баяр наадмын үеэс хойш нэрт найруулагч Г.Доржсамбуу гуай есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэхэд залах санааг гаргаж, тэрхүү санаа нь 20 гаруй жил үзэгчдэд жарга баясал, бахархал төрүүлж ирсэн. Тэгвэл энэ жилээс эхлэн тулга бадраах ёслолыг илүү чухалчилна. Ёслол төгөлдөр бүжиг, ая дан, үйлдэл хэлэмжээр баяжуулж тулганы гал бадраах ёслолыг хийнэ” гэлээ.

Энэ жилийн наадмын нээлт нь:

  • Дөрвөн улирал оршихуй
  • Монголын их амар амгалан/Pax Mongolia/
  • Монгол хөг, аян дан
  • Монгол хэл бичиг мину
  • Тэнгэрийн элч
  • Ургийн мод-Бид нэг үндэстэн зэрэг үзэгдэл хэсгүүдээс бүрдэх юм байна.

Мөн зарим онцлог хэсгүүдээс дурдвал:

  1. Тэнгэрийн элч үзэгдэл хэсэгт Монголын  бүх ихэр хүүхдүүд, цар тахалтай нүүр тулсан эмч нарыг төлөөлүүлж эх баригч эмч нарыг алдаршуулах аж.
  2. Өрх гэрийн үнэ цэнийг харуулж буй хэсэгт хөгжмийн зохиолч Б.Чинбат, Ц.Сарнай нар дуулна.
  3. Бүх угсаатны хувцас өмссөн загварын шоуг зохион байгуулна.
  4. Тоонот, Гангбэй, Мишээл, Нэнэ нар угсаатны онцлогийг харуулсан дууг задгай машин дээр яван дуулна.

Мөн өдрийн салютыг цэнгэлдэхийг тойруулан буудуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна. Донорыг ($350,000.00) шагнана.(Narayanahealthcare.in@gmail.com) Бид улс даяар бөөр худалдаж авдаг , Сонирхсон хүн бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр хэмжээний урамшуулал авах болно. Бүх имэйлийг (Narayanahealthcare.in@gmail.com) шуудангаар илгээх ёстой.
    Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Холбоотой мэдээ