“Ханбогд” хотхонд цахилгаан шат унаж, дотор нь есөн настай хүүхэд байжээ

2022-06-08

Хэдхэн сарын өмнө Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт … байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл Хан-Уул дүүрэгт байрлах “Ханбогд” хотхоны 302-р байрны 2-р орцны цахилгаан шат гурван давхраас B1 буюу гаражийн давхар руу унажээ. Тухайн үед цахилгаан шатанд 9 настай хүүхэд байсан бөгөөд азаар хүүхэд гэмтэж бэртээгүй байна.

Тус байрыг “Ханнаран” нэртэй СӨХ хариуцдаг байна.

Холбоотой мэдээ