Ж.Байгалмаа: 15 бус 28 хоногийн хөл хорио тогтоож байж илүү үр дүн гарна

2021-04-13

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Энэ удаагийн хөл хорио дууссанаас хойш 15 хоногийн дараа өвчлөл дахин нэмэгдэх хандлагатай байна. Энэ үүсэх хоёр дах давалгаа нь долдугаар сарын 1 гэхэд буурах хандлагатай байна.

15 хоногийн хөл хорио тогтоосноор өвчлөл ялимгүй буурах дүр зураг харагдаж байна.

28 хоногийн хугацаатайгаар хөл хориогоо тогтоогоод, дархлал тогтоц 70 хувьтай байвал долдугаар сарын 1 гэхэд өдөрт бүртгэгдэг халдварын тоо 10-аас доош болж буурах тооцооллыг хийсэн.

Өвчлөлийн нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байгаа тул энэ тооцоолол маргааш гэхэд ч өөрчлөгдөх боломжтой.

ХӨСҮТ-ээс түр зуур аргацаах бус өвчлөлөө нэг мөр хяналтанд авах зорилгоор 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг хүргэсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ