Зеленский зөвхөн Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ дахин мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Тулааны талбарт ялалт байгуулах ёстой” гэж үзэж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж өчигдөр Financial Times-аар дамжуулан мэдэгдэв. Оросын удирдлагад ноён Путинаас өөр “ярилцах хүн байхгүй” гэж тэрээр нэмж хэллээ.

Ноён Зеленскийн хэлснээр “Оросын арми 100 хоног үргэлжилсэн довтолгоондоо харгислал үйлдсэн” ч гэсэн аливаа тулаан хэлэлцээрийн ширээний ард зогсох ёстой. Украины Ерөнхийлөгч мөн Киевийн оролцоогүйгээр хэлэлцээрийг “Украины араар” явуулах, аливаа гэрээ хэлэлцээр байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.

“Украины нутаг дэвсгэр дээр бидний, энэ улсын байр суурийг сонсохгүйгээр яаж гал зогсоох вэ? Энэ үнэхээр гайхалтай” гэж Зеленский хэллээ. Тэрээр мөн барууны орнуудыг Украинд үзүүлэх цэргийн дэмжлэг, Орост үзүүлэх шахалт, ялангуяа газрын тос, байгалийн хийн хоригийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх замаар нэмэгдүүлэхийг уриалсан юм.

5-р сарын 29-нд Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Владимир Зеленский Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай утсаар ярих саналыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Ноён Зеленский 3-р сарын эхнээс Оросын удирдагчтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа мэдэгдсээр ирсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn