Эрүүл мэндийн сайдыг Б.Баярсайхан шүүмжилж, М.Оюунчимэг өмөөрөв

2022-06-07

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, тухайлбал хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд салбар яам онцгой анхаарах ёстой хэмээх асуудлыг гишүүд авч хэлэлцлээ. Салбарын сайд нь үүнд анхаарал хандуулахгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бухимдлаа илэрхийлсэн.

Тэгвэл М.Оюунчимэг гишүүн “Хурал болгон дээр сайд нарыг загнаж суухын оронд бодит нөхцөл байдал, хэрэгжүүлж буй зүйлстэй танилцах хэрэгтэй. ЭМ-ийн сайд бодлого шийдвэр гаргалгааг хийж салбараа сайн удирдаж байгаа” гэлээ.

Байнгын хорооны хуралд дээрх хэлэлцүүлэг үргэлжилж Б.Баярсайхан гишүүн хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг анхаарч байгаа гэхээс өөр тайлбар өгөхгүй юм. Энд дорвитой хариулт өгөхийг салбарын сайдаас шаардаж байна гэВ.

С.Энхболд сайд хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Эхний ээлжид уналт таталт өгдөг хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаж хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэхээр болсон. Дараа дараагийн асуудалд ирэх Баасан гаригт хариу өгнө гэлээ.

Ямартай ч өнөөдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар нэгнээ өмөөрч, нөгөө нь асуудалд бодитой хандахыг хүсч ширүүхэн хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Холбоотой мэдээ