Өнгөрсөн 24 цагт 704 хүнээс Ковид-19-ийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15,718 болж байна. Батлагдсан тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 106 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 9,516 болсон бол нас барсан хүний тоо 25 болоод байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ