Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар ажилдаа ороод байгаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг.
2022 оны долдугаар сарын 11 даваа гарагт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 9-ний бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоног амрах аж.