
Хөвсгөл аймгийн Ханх суманд 10:17 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:17:43 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.