АНУ болон Европын хөрөнгийн биржид IPO гаргасан хэмжээ өнгөрсөн оныхоос 90%-иар буурчээ

2022 оны эхний таван сарын байдлаар АНУ болон Европын биржид IPO хийх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 17.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 90 хувиар бага байна гэж Dealogic аналитик платформоос гаргасан судалгааг Financial Times мэдээллээ. Хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компанийн тоо 628 байснаа 157 болж буурчээ.

Ерөнхийдөө өнгөрсөн оны эхний таван сарын байдлаар дэлхийн хэмжээнд 1.2 мянгаас 596 IPO хийсэн. Компаниуд 81 тэрбум доллар босгосон нь 2021 оны таван сарынхаас 71%-иар буурсан байна.

2022 оны эхнээс хойш хамгийн том арван IPO хийсний ердөө хоёр нь АНУ болон Европын бирж дээр явагдсан. Америкийн хөрөнгө оруулалтын TPG компани Nasdaq бирж дээр нэг тэрбум доллар, Норвегийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч Ослогийн хөрөнгийн бирж дээрээс 880 сая ам.доллар л босгожээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn