Нийт нийлбэр 460,471 болох ёстой ч вакцины үлдэгдлийг 192,137 гэж зөрүүтэй мэдээлэв

2021-04-10

Сангийн сайд вакцины нөөцийг задлан мэдээлсэн юм. Тэрбээр ” Вакцинжуулалтын үйл ажиллагаа маш сайн бүртгэлтэй явж байгаа.

  • Синофарм вакцин 367 мянга
  • Covishield вакцин 52 мянга
  • Спутник вакцин 9074
  • АстраЗенека вакцин  13,366
  • Pfizer вакцин 19,031 тунгийн үлдэгдэлтэй байна.

Ингээд нийтдээ 192, 137 тун вакцин байна” гэсэн юм.

Түүний мэдээлсэн тоонуудыг нэмбэл 460, 471 болж байна. Харин Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайд, Шадар сайд зэрэг бусад холбогдох албаны хүмүүс 192 мянган тун вакцины нөөц байна хэмээн давтан ярив.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ