Месси хөлбөмбөгийн түүхэнд шигшээ багийнхаа төлөө оруулсан гоолоороо дөрөвт эрэмбэлэгдэх боллоо

2022-06-06

Лионель Месси шигшээ багийнхаа төлөө оруулсан гоолынхоо тоогоор бүх цаг үеийн шилдэг гурвын ард очлоо.

Парисын “Сен-Жермен”-ий 34 настай довтлогч өчигдөр Аргентины шигшээ баг Эстонийн багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод 5:0-ээр хожиход бүх 5 гоолыг оруулж, шигшээ багийн шилдэг мэргэн буучдын чансаанд Ференц Пушкашыг ардаа орхилоо. Одоогийн байдлаар Месси 162 тоглолтод 86 гоол оруулаад байгаа нь хөлбөмбөгийн түүхэн дэх дөрөв дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Жагсаалтыг 117 гоолтой Криштиану Роналду тэргүүлж байна. Хоёр дахь мэргэн бууч нь Ираны Али Даэй (109 гоол). Гуравдугаарт Малайзын Мохтар Дахари 89 гоолтойгоор бичигдэж байна.

Холбоотой мэдээ