С.Энхболд: 60-аас дээш насны эрсдэлт бүлгийн хүн амаа гэрээр нь вакцинжуулна

2021-04-10

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Дөрөвдүгээр сарын 10-наас хүмүүс хоёр дахь тунгаа хийлгэх байсан.

Анх сав, баглаа боодолдоо ирсэн зөвлөмждөө 28 хоногийн зайтай хийнэ гэсэн байсан.

Вакцины татан авалт хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшилсон.

Өвчний хяналт сэргийлэлт, зохицуулалтын төвөөс албан ёсны зөвлөмжийг авахад Синофармын Веро Селл вакцины хоёр дахь тунг 28-56 хоног дотор хийхэд дархлал тогтоцод нөлөөлөхгүй гэсэн.

Нийслэлийн насанд хүрсэн иргэдэд эхний тунг тавдугаар сарын 1, хоёр дахь тунг тавдугаар сарын 31-нд хийж дууссан байна.

Харин энэ хугацаанд 60-аас дээш насны эрсдэлт бүлгийг гэрээр нь вакцинжуулалт хийхээр төлөвлөж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ