УЯАЧИД: Төрийн сүлдэндээ монгол адуугаа дахин амилууулах цаг ирсэн байна

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгууллаа.

Мөн гадаадаас импортоор адуу оруулж ирэхийг хориглох, монгол адууны сэлдийг тайрч буй асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Уяачдын болон “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөлөл төрийн сүлд дээрх морины бэлгэдлийг буцаан оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

“Босоо хөх Монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан:

Монгол хүн монгол морио унаад төв талбай руугаа оръё гэхэд эвэртэй туулай үзсэн юм шиг болж, хөөж гаргаж байна. Тэгвэл нохойг ч хориглох хэрэгтэй. Талбай дээр дэвссэн хиймэл зүлэг дээр хүмүүс нохойтойгоо хэвтэж л байсан.

Монгол сүлд дээр байсан сайхан монгол морины бэлэг тэмдэг бараг байхгүй болсон. Зүгээр зормол юм тавьчихсан. Хуучин сүлдээ залъя. Монгол төрийн бэлгэдэл байхгүй болсон. Ямар бэлгэдлийг шүтнэ ард түмэн тийм л явдаг.

Уяачдын төлөөлөл “Сүлдэн дэх монгол адууны хийморь үгүй болж, модон панераар хөрөөдсөн сүлд байгаа учраас төрийн маань сүлд ямар ч оюунгүй, өршөөлгүй явж ирлээ. Ард түмнээрээ хэлэлцүүлэг өрнүүлж, төрийнхөө сүлдэнд монгол адуугаа дахин амилуулахыг уриалж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn