Алдарт рок хамтлаг Bon Jovi-г үүсгэн байгуулагчдын нэг Алек Жон Сач нас баржээ

Алек Жон Сач 70 насандаа таалал төгсчээ. Тэрээр Bon Jovi хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 11 жилийн турш басс хөгжимчин байсан нэгэн юм.

“Бидний хайртай найз Алек Жон Сач нас барсан тухай мэдээ бидний сэтгэлийг гонсойлгож байна” гэж тус хамтлаг Твиттер хуудсандаа мэдэгджээ. Үхлийн шалтгааныг тодруулаагүй байна.

Алек Жон Сач 1951 онд Нью-Йорк мужид төрсөн. Тэрээр 1983 онд бусад нөхөдтэйгээ хамтран Bon Jovi-г үүсгэн байгуулжээ. Басс хөгжимчин 1994 онд хамтлагаа орхисон. Бон Жовигийн дискографид 15 цомог багтсан бөгөөд сүүлчийнх нь 2020 онд гарсан байдаг юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn