
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлж байна. Бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өгч байна.
УИХ дахь АН-ын бусад гишүүд хуралдаа яагаад суухгүй байгаа талаар тодруулахад Д.Ганбат “Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар бүлгийн дүрмээ батлав. Манай нам сүүлийн хоёр жилийн турш гадна дотнын нөлөөгөөр маргаантай байв. Бид намын дүрмээ гуравдугаар сард бүртгүүлсэн. АН-ын бүлэгт анх 11 гишүүн байв. Зарим гишүүн бүлгийн хуралдаа суухгүй байна. Бид хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Уг нь хууль биелүүлнэ гэж тангараг өргөсөн ч ажлаа хийхгүй байна. Хэн ажлаа хийгээгүй нь шийтгүүлдэг хуультай” гэсэн юм.
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “АН ирэх сонгуульд нэг нам болж, нэгдэн орох нь гарцаагүй. Би УИХ-ын дэд даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тууштай ажиллан” гэлээ.