Ирэх долоо хоногийн мягмар гарагт бүх нийтээрээ АМАРНА

Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдагтай холбоотойгоор ирэх долоо хоногийн мягмар гарагт бүх нийтээрээ амрахаар болжээ. Тодруулбал, зургадугаар сарын 14-ний өдөр бүх нийтээрээ амрах юм.

Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон. Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг байна. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn