“Хотын удирдлагууд хувийн өмчид хууль бусаар халдсан тул шүүхэд хандана”

Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж шавар гэрүүдийг буулгах ажлыг эхлүүлсэн.  Тэгвэл Богд хан амралтын газрын зүгээс нийслэлийн удирдлагууд хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Богдхан амралтын газрын төлөөлөл “Энэ газар Нийслэлийн Засаг даргын мэдэлд байдаггүй, БОАЖЯ-ны харъяанд байдаг. Гэрийг чинь өнгө үзэмжгүй байна гээд нураачихаж байгаатай адил. Манай байгууллага улс төрчдөөс ангид байдаг, хувийн өмчийг дээрэмдэж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотын 100 амын 99 хувьд нь хаус баригдчихсан. Манайх л аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Гэрүүдийг буулгах гэж буй талаар ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй.

Засвар хийхээр бэлтгэж байсан, үүний өмнө газрын маргаантай байсан. Өмнөх жилүүдэд засаж сэлбэх нь битгий хэл цалингаа ч тавьж чадахгүй байсан.

Шавран гэрүүдээс гадна сагсны шийд, ажилчдын гэр, зоогийн газрын гэрүүдийг бүгдийг нь нураасан.

Аливаа төрийн байгууллага нь хууль ёсны хэмжээнд явуулах бол зайлшгүй урьдчилан мэдэгдэх, сануулах, хууль шүүхийн гарсан шийдвэрийн дагуу ажиллах үүрэгтэй байсан. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний удирдлага дор байдаг агентлаг, албан тушаалтнууд нь хууль ёсны дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа Богдхан амралтын газар дээрх эд хөрөнгөд халдаж, нураасан нь Ардчилсан Монгол Улсад хэрхэвч байж болшгүй хууль зөрчсөн үйлдэл мөн.

Иймд манай байгууллага нь зохих ёсны хууль шатны байгууллагад гомдол гаргаж, албан ёсоор хандах болно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn