Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тэгшээр төгссөн дугаартай автомашинууд зорчино

2021-04-09

Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан батлагдах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

Хязгаарлалтад ороогүй байгууллагууд өглөө 07.00-22.00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчино.

Зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагын 10 хүртэлх хувийн алба хаагчдыг хуанлийн өдрөөр ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэгш сондгойгоор нь тодорхой маршрутын дагуу хөдөлгөөнд оролцуулна.

  • Нийтийн тээвэр өглөө 06:30-10:00, 12:00-15:00, 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлаагүй ААН-үүдийн албан хаагчдад үйлчилнэ.
  • Согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий дэлгүүрүүд 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдахгүй.
  • Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд автомашины улсын дугаарын сүүлийн тоо тэгшээр төгссөн бол хөдөлгөөнд оролцоно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ