АНУ-Мексикийн хил дээр хууль бус 172 мянган цагаачийг саатуулсан нь түүхэн дээд хэмжээ болжээ

АНУ-ын Засгийн газрын 8-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, АНУ-ын Гааль, Хил хамгаалах газар 3-р сард АНУ-Мексикийн хил дээр хууль бус 172 мянган цагаачийг саатуулсан нь түүхэн дээд хэмжээ болжээ.

3-р сард АНУ-Мексикийн хил дээр саатуулагдсан хууль бус цагаачдын нийт тоо 2-р сартай харьцуулахад 71% -иар өссөн нь арав гаруй жилийн хугацаанд нэг сарын дээд үзүүлэлт болжээ. Ихэнх нь насанд хүрээгүй хүмүүс байсан бөгөөд 3-р сард саатуулагдсан хууль бус цагаачдын дотор 19000 шахам насанд хүрээгүй хууль бус цагаачид багтжээ.

АНУ-ын Газар нутаг аюулгүй байдлын сайд Майоркас 3-р сарын 21-нд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа өмнөх засаг захиргааг Америкийн цагаачлалын системийг “устгасан” гэж буруутгасан нь Байдены засаг захиргааг сэргээн босгох ажлыг “эхнээс нь эхлүүлэхэд” хүргэсэн юм гэжээ.

Тэрээр мөн КОВИД-19 цар тахал болон тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь холбооны засгийн газрын хууль бус цагаачдын давлагааг зогсооход чиглэсэн хүчин чармайлтыг улам хүндрүүлэв гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ