Үйл ажиллагааг нь түр зогсоосон Эмээлт дэх 10 махны үйлдвэрийн нэрс

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд Амарсайхан “Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан.  17 ААН-ийн нэр усыг, үйл ажиллагаа явуулж буй орчин нөхцөлтэй нь, байгаа байдалтай нь ил болгож байж асуудлаа нэг мөр цэгцлэх боломж бүрдэнэ. Манай үйлдвэр үйлчилгээний байгууллагууд давхар эрсдэлд орж болохгүй. ААН, зоогийн газар, ресторан, дэлгүүр хоршоо ч бай хаанаас мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ авдгаа иргэддээ нээлттэй болгох хэрэгтэй” гэсэн юм.

Түр хаасан ААН-үүдийн мэдээллийг МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэхдээ 10 компанийн нэрийг ил зарлав.

  1. Цэлмэг омид ХХК
  2. Язгууртны эко хүнс ХХК
  3. Саян уул ХХК
  4. Дун Фан интернэшл ХХК
  5. Натурал Грийн фүүдс
  6. Цасан сан Тиан ХХК
  7. Оргил гүн ХХК
  8. Өгөө мийт трэйд ХХК
  9. Монгол эко мах
  10. Эс Эс Си Монголиан Фүүдс ХХК

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn