Зеленский: Өдөрт 60-100 Украин цэрэг эрсдэж, 500 орчим хүн шархдаж байна

Өнгөрсөн сарын 31-нд АНУ Украинд дунд зайн тусгалтай пуужин харвах систем зэрэг 700 сая ам долларын аюулгүй байдлын шинэ ээлжийн тусламж үзүүлнэ гэдгээ Цагаан ордон мэдэгдсэн.

6-р сарын 1-нд буюу өчигдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Украины өнөөгийн нөхцөл байдал маш хүнд хэцүү байна, дайны улмаар өдөрт 60-100 Украин цэрэг эрсдэж, 500 орчим хүн шархдаж байгаагаас Украины зүүн нутаг, Донецкийн өмнөд нутаг, Луганск бүсийн байдал хамгийн ноцтой байна. Украины арми Оросын нутаг руу дайралт хийх төлөвлөгөөгүй гэжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ермак мөн өдөр хэлэхдээ, Орос-Украины мөргөлдөөний Украинд учруулсан эдийн засгийн шууд гарз хохирол 600 тэрбум ам.доллараас давж, Украины ДНБ-ий 35 хувийг эзэлж байна” гэжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков Европын холбоо Оросын нефтид хэсэгчлэн хориг тавьсан нь Орост төдийгүй Европ тив, цаашлаад дэлхийн эрчим хүчний зах зээлд сөргөөр нөлөөлж мэднэ гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn