Эрээнд ковидын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, дахин хил хааж магадгүй боллоо

2022-06-02

Монголын хамгийн том боомт Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгал цар тахлын үүднээс удаан хугацаанд тасалдсан. Өнгөрсөн 5-р сараас Гадаад харилцааны яам болон харъяа нэгжүүд Хятадад олон удаагийн санал өгч, импорт, экспорт эргэн дөнгөж сэргэж эхэлж байлаа.

Гэвч өчигдөр дахин Эрээнд Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдлууд батлагдсантай холбоотойгоор Эрээн хотод дотоодын хязгаарлалт тавьж эхэлсэн байна. Үүний улмаас хилийн боомтуудыг хаасан эсэх талаар ГХЯ-наас тодруулахад:.

“Эрээн хотод одоогийн байдлаар халдварын дөрвөн тохиолдол илэрсэн. Гэхдээ хилийн боомтууд хэвийн ажиллаж байна. Цаашид ямар хязгаарлалт хийх нь одоогоор тодорхойгүй байна.

Хэрэв халдварын тохиолдол нэмэгдвэл Эрээн дахин хөл хорио тогтоож, тэг зогсолт хийх эрсдэлтэй. Ямартай ч албан мэдэгдэл хүргүүлсэн даруйд ГХЯ-наас мэдээлэл өгнө” гэлээ.

Холбоотой мэдээ