Боомтуудаар гарч буй нүүрс тээврийн машины тоо 760-д хүрлээ

Улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдэж 760-д хүрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээлснээр, Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 460 орчим байна.

БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд Covid-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдээгүй долоо хоног тутам нүүрс тээврийн автомашины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орох ажээ.

Тавдугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд авто замаар 4,119 чингэлэг, төмөр замаар 349 чингэлэг, оны эхнээс нийт 5,387.3 мян.тн нүүрс экспортод гарчээ.

Энэ хугацаанд авто замаар 336 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 586.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 25 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,521.9 тн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортлосон байна. Төв банк оны эхнээс тавдугаар сарын 26-ны байдлаар 5,691.9 кг алт худалдан авчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn