
Египетийн Аялал Жуулчлал, Түүхэн Өвийн Яам өчигдөр мэдэгдэхдээ, Гиза мужийн Саккара нутгаас 250 ширхэг ширлэж будсан модон авс, 150 гаруй эртний хүрэл хөшөө зэрэг 2500 жилийн өмнөх түүх соёлын дурсгалыг илрүүлээд байна гэлээ.
Египетийн эртний олдворын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири малтлагын газарт ажиллах үедээ хэлэхдээ, Египетийн нэг археологийн багийн олж илрүүлсэн эдгээр модон авс маш сайн хадгалагдан үлдсэн бөгөөд дотроо муми, будагтай модон хайрцаг, сахиус байсан, үүнээс гадна мөн эртний болон ойр үеийн хүрэл баримал 150 гаруйг олж илрүүлсэн гэжээ.
Саккара бүс нь эртний Египетийн соёл иргэншлийн гол нутаг байж, хамгийн эртний пирамидыг багтаасан Фараонуудын пирамид, язгууртны булш олноор олддог газар ажээ.