Т.Доржханд: Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох хэрэг байна уу?

2021-04-09

УИХ-ын гишүүн Т.Доржханд хөл хорионы үед тараах 300 мянгыг төрийн албан хаагчдад өгөх шаардлагатай эсэх талаар тодруулав.

УИХ-ны гишүүн Т.Доржханд:

300 мянган төгрөгийн асуудал гарч ирж байна. Бодлогын хувьд бол зөв. 300 мянган төгрөгийг нийтээр нь хүүхдийн мөнгө шиг тараагаад өгөх нь зөв юм уу? Эдийн засаг хямарсан ч гэсэн орлого нь тасалддагүй төрийн албан хаагчдад заавал энэ мөнгийг өгөх шаардлага байгаа юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

Байгалийн баялгаас орж ирсэн орлогыг ард иргэддээ жигд хүртээж байгаа нь Үндсэн хуулийн зарчим.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Er ni bol unen, orlogo ni buuraagui. Gadaadad baigaa irged bas tuhain ulsaasaa avsan. Harin mongold baigaa gadaa irgeded uguh heregtei. Turiin alban haagchid bol budg tsalintai baigaa. Aj ahui bol uneheer hetsuu baina 60-70% tsalin bol haanaa ch hurehgui bna

Холбоотой мэдээ