Путин аль хэдийн үхсэн байж болзошгүй гэж Их Британийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ

Их Британийн тагнуулын агентлаг MI6-аас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аль хэдийн үхсэн байж болзошгүй гэж мэдээлсэн тухай Mirror.co.uk сайтад гарчээ.

Ингэхдээ энэ тухай анх гарсан Daily Star сайтыг иш татаж, сүүлийн үед олон нийтийн өмнө гарч ирж буй Путин нь түүний орлон тоглогч байх магадлалтай гэсэн байна.

69 настай Путиний биеийн байдал сүүлийн үед эрс муудсан бөгөөд нүүр нь хөөсөн байдалтай харагдах болсныг шинжээчид цусны хорт хавдартай гэх таамаглалыг дэвшүүлээд буй.

MI6-г удирдаж байсан тагнуулч “Путин маш хүнд өвдсөн. Хэрэв тэр үхсэн бол Оросын эрх баригчид үхлийг нь долоо хоног эсвэл сарын хугацаанд нууцлах магадлалтай. Тиймээс тэр аль хэдийн үхсэн байж мэднэ” хэмээжээ.

Хэрэв Путин нас барсан нь батлагдвал Оросын генералууд Украиныг орхих өндөр магадлалтай гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn